Алтны үнэ өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-03-09 13:52:52

ВАШИНГТОН. /CNBC/. Шинэ коронавирусний халдвар хөрөнгийн зах зээлд нөлөөлж, хөрөнгө оруулагчид аюулгүй, эрсдэл багатай хөрөнгийг илүүд үзэх болсонтой холбоотойгоор даваа гарагт нэг унц алтны үнэ 1700 орчим ам.долларт хүрчээ.


Алтны үнэ сүүлийн долоон жилийн хугацаанд хамгийн өндөр үнэд хүрч буй нь энэ юм. Спот зах зээл дээрх алтны үнэ өнөө өглөө 0.7 хувиар өсөж, 1686 ам.доллар хүрсэн нь 2012 оны 12 дугаар сараас хойших хамгийн өндөр үнэд хүрсэн тохиолдол болжээ. Тухайн үед нэг унцын үнэ 1702 ам.долларт хүрсэн байна.


"Хятад улсын худалдааны үзүүлэлт урьдчилан таамаглаж байснаас суларч, Италийн хүн амын дөрөвний нэг нь хөл хорионд орж, хөрөнгийн зах зээл уналтад орсонтой холбоотойгоор алтны үнэ өссөн" гэж “OANDA” корпорацын ахлах зах зээл судлаач Жеффри Хэлли мэдээлжээ. 

Холбоотой мэдээ