ХӨСҮТ: REMAX компанийн 16 ажилтнаас “COVID-19” илрээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-03-09 13:25:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Олон улсын хуралд оролцоод ирсэн REMAX компанийн 16 ажилтны шинжилгээний хариу гарч, “COVID-19” халдвар илрээгүй хэмээн ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү танилцууллаа.

Тэрбээр, “ХӨСҮТ-д энэ сарын 7-нд тусгаарласан 3 иргэнээс “COVID-19” халдвар илрээгүй. Мөн REMAX компанийн 16 ажилтны эхний шинжилгээгээр “COVID-19” халдвар илрээгүй бөгөөд үргэлжлүүлэн ажиглалт, судалгаа хийж байна. Өчигдөр ХӨСҮТ нэг, Дорноговь аймгийн Улаанбадрах сумийн уул уурхайн компанид нэг хүнийг тусгаарласан” гэж мэдээллээ.

П.Хүслэнтуяа

Холбоотой мэдээ