Хил орчмын харилцаанаас хил дамнасан харилцаанд шилжих нь

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
jargal@montsame.mn
2016-04-27 14:21:32

УЛААН-ҮД. /asiarussia/. Хэдийгээр Орос-Монголын хилийн байдал нааштайгаар өөрчлөгдөж байгаа боловч системтэйгээр хөгжих шинж тэмдэг ажиглагдахгүй байна.

Орос-Монголын хил дамнасан харилцаа сүүлийн 25 жилийн хугацаанд янз бүрийн хэлбэрээр хөгжиж ирсэн бөгөөд бараг л 10-15 жил тутамд өөрчлөгдсөн гэж хэлж болно. Хуучин олон улсын худалдааны төв, Зөвлөлтийн үед энгийн нэг гарнизоны хот байсан Хиагт уламжлал ёсоор хил дамнасан хамтын ажиллагааны төвд тооцогддог байсан билээ.

Орос-Монголын хил дээрх хүндрэл байдлыг дордуулсан байна. Гэхдээ 1990-ээд онд эдийн засаг, улс төрд хийсэн либералчлал өөрчлөлт авчирсан. Бизнес эрхлэгчид хилийн чанадаас бараа таваар худалдан авч, гудамжинд эсвэл жижиг дэлгүүрүүдэд дахин борлуулахаар импортолдог худалдаа Хиагтад худалдаа дахин сэргэх эхлэлийг тавьжээ. Чухам Хиагт-Алтанбулагийн автозамын шалган нэвтрүүлэх боомтод ихээхэн итгэл найдвар тавьж байсан юм.

Хил дамнасан худалдаанд Хиагт-Албанбулагийн боомтыг эдийн засгийн онцгой бүс гэж харж байв. Хэдийгээр эдийн засагчид маш олон өөдрөг таамаг дэвшүүлж байсан ч энэ боомт хөгжиж чадаагүй юм. 1990-ээд он, 2000 оны эхэн үеийн хил орчмын хөгжил хууль бус наймаа хийхээс буцахгүй бөөний худалдаа эрхэлдэг дамын наймаачдын үйл ажиллагаатай холбоотой.

Энэ үед хөрш зэргэлдээ улс орны нутаг дэвсгэрт визгүй зорчих маш хязгаарлагдмал давуу эрхийг зөвхөн Орос, Монголийн хил орчмын оршин суугчид эдэлдэг байв. 2000-аад оны эцсээс өмнө Хиагт-Алтанбулагийн хилийн шугамд хавчигдсан хил орчмын бүсийг хил дамнасан бүс гэж нэрлэх болсон нь хачирхалтай. 

Хил дамнасан худалдаа гэдэг ойлголт нь юуны өмнө, дамжин өнгөрөх, бүс нутгийн эдийн засгийн түвшинд хамтран ажиллах боломжийг хэлнэ. Харин хил орчмын худалдаа гэдэг бол хилийн ойр орчимд амьдарч байгаа хүмүүсийн амьжиргааны эх үүсвэрээс хэтрэхгүй ойлголт юм. Хил орчмын худалдааны хөгжил шинэчлэлээс шалтгаалж байв. Энд юуны өмнө хүнд суртлыг багасгах хэрэгтэй байв.

Өөрчлөлт дөнгөж 2000-аад оны хоёрдугаар хагаст гарсан юм. Гэвч энэ өөрчлөлт нь хил орчмын бүс хөгжихөд нөлөөлөөгүй. Оросын зүгээс Хиагтын нутаг дэвсгэрээр зорчих журмыг Зөвлөлтийн үеийн хил орчмын харилцааны хэлбэрт буцаана гэж сүрдүүлж байв. Үүнийгээ тэд хил орчмын бүсийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг чангатгах шаардлагатай байгаатай холбон тайлбарлаж байлаа. Нөгөө талаас Наушк-Сүхбаатарын боомтод ч мөн хоёр талын харилцаа эрчимтэй хөгжих онцгой шинж тэмдэг ажиглагдахгүй байв.

Буриадын тэргүүн В.В.Наговицыны гаргасан хүчин чармайлт энэ байдалд өөрчлөлт гарахад ихээхэн нөлөөлсөн. Визийн журмыг цуцалсан нь эдийн засгийн харилцааны хил хязгаарыг ихээхэн өөрчиллөө. Шинэ загвар бүрэлдэж эхэлсэн бөгөөд түүний гол төв нь Улаан-Үд болсон юм. ОХУ-тай хил залгаа оршдог Монголын аймгууд болон Улаанбаатар хотоос ирэх зорчигчдын их хэмжээний урсгал хил дамнасан харилцаа хөгжих шинэ боломжийг нээсэн.

Визийн журмыг цуцалснаас хойших эхний саруудад Хиагтын автозамын шалган нэвтрүүлэх цэгээр нэвтрэх зорчигчдын урсгал өдөрт 2000-д хүрч нэмэгдсэн байна. Үеэ өнгөрөөсөн “Хиагтын худалдааны загвар” өөрчлөгдөж Улаан-Үдэд чиглэсэн шинэ загварт шилжжээ. Гэхдээ өдгөө дэлхийн валютуудтай харьцах рублийн ханш тогтворгүй байгаа нь юуны өмнө монголчуудад Оросын дэлгүүрүүдээс тодорхой ашигтайгаар бараа бүтээгдэхүүн худалдан авах боломж олгоно.

“Хил дээрх бараа бүтээгдэхүүний урсгал яаж өөрчлөгдсөнийг, Монголын худалдаачид манайхаас хэрхэн бараа бүтээгдэхүүн худалдан авч, эх орон руугаа зөөж буйг бид харж байгаа боловч энэ үйл явц нь эмх замбараагүй, уялдаа холбоогүй байна. Бидэнд Монгол, Хятадын зах зээлд гарахын тулд ложистикийн төв хэрэгтэй” гэж Буриадын тэргүүн В.В. Наговицын хэлжээ.

Бараа бүтээгдэхүүн, мөнгөний урсгалыг тодорхойлдог чиглэл Хятад улстай хийдэг худалдаанаас огт өөр зүгт байна. Мөнгө Орост үлдэж, харин бараа бүтээгдэхүүн гадаад руу гарна. Энэ нь л Орос-Монголын хил дамнасан худалдааны Орос-Хятадынхаас ялгарах гол шинж тэмдэг юм гэж Ард цахим хуудасны нийтлэлч Алексей Михалев бичжээ.

 

 

Холбоотой мэдээ