Монгол Улсын нэрийн өмнөөс барилдах эрхийг Саид Моллайд ОУОХ-ноос өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-03-04 17:19:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Швейцарын Лозанна хотноо болсон Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар Монголын жүдоч Саид Моллайгийн асуудлыг хэлэлцсэн талаар спортын сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ мэдээллээ.


Саид Моллай 2019 оны ДАШТ-ний дараа Ирандаа хариагүй, Германд очиж, улс төрийн орогнол хүссэн. Дараа нь Монгол Улсын иргэн болж, манай улсын нэр дээр тэмцээн уралдаанд оролцож байгаа билээ. Саид Моллайг Монголын нэр дээр олимпод оролцохыг Олон улсын жүдо бөхийн холбооноос зөвшөөрсөн.


Харин энэ удаад ОУОХ баталгаажууллаа. ОУОХ-ны хэвлэлийн төлөөлөгч Марк Адамс “Саид Моллай Монгол Улсын нэрийн өмнөөс олимпод оролцож болно. Ираны ҮОХ-ноос зөвшөөрөл авах шаардлагагүй” гэж мэдэгдлээ.



Ираны үндэсний олимпын хороо /ИҮОХ/-ноос Саид Моллайг Монголын өмнөөс барилдах ёсгүй, иргэншлээ сольж, гадаадын улсын нэр дээр барилдахад гурван жил шаардагддаг гэж Спортын арбитрын шүүхэд хандаад байгаа. Олон улсын спортын арбитрын шүүхээс энэ хэргийг дөрөвдүгээр сарын 2-нд авч хэлэлцэх юм.

Холбоотой мэдээ