ДЭМБ: Амны хаалтын хомсдол эмнэлгийн ажилтнуудыг эрсдэлд оруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-03-04 15:30:00

ЖЕНЕВ. /NHK/. Эмнэлгийн ажилтнуудыг мэс заслын амны хаалт, бусад хамгаалах хэрэгслээр хангахын тулд энэ төрлийн бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэлийг 40 хувиар нэмэгдүүлэх хэрэгтэй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээлжээ.


ДЭМБ-ын тооцооллоор шинэ коронавирусний халдварын тархалттай тэмцэж буй эмч, сувилагч болон эмнэлгийн бусад ажилтанд сар тутам 89 сая мэс заслын амны хаалт шаардлагатай ажээ.


Халдвараас урьдчилан сэргийлэх хэрэгслүүдийг олон нийт их хэмжээгээр худалдан авч, нөөцөлж байгаагаас үүдэлтэй хомсдол өвчтөнүүдийг эмчилж буй эмнэлгийн ажилтнуудыг эрсдэлд оруулж болзошгүй гэдгийг ДЭМБ онцлоод, ийм төрлийн бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг Засгийн газрууд, компаниудад уриалжээ.


ДЭМБ-ын мэдээлснээр, халдвар тархсанаас хойш мэс заслын амны хаалтын үнэ зургаа дахин нэмэгджээ. “Эмнэлгийн ажилтнууд эрсдэлд орох магадлал өндөр байгаа тул нийлүүлэлтийн сүлжээг зохицуулах шаардлагатай. Тэднийг хамгаалахгүйгээр бид “COVID-19” халдварыг зогсоож чадахгүй" гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус хэлсэн байна. 

Холбоотой мэдээ