Улсын онцгой комисст 390 сая гаруй төгрөг төвлөрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2020-03-04 11:25:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд, эрсдэлтэй бүсэд ажиллаж буй мэргэжлийн байгууллага, алба хаагчдад зориулан “Монлайн спорт хувцасны сүлжээ дэлгүүр” 20 сая төгрөг, “Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ гурван сая төгрөгийг  УОК-т өнөөдөр гардууллаа.

Мөн  “ТМЛ Трейд” ХХК-иас 12 сая төгрөгийн өртөг бүхий бараа материал, Сүхбаатар дүүргийн иргэн З.Оргил 18 ширхэг ариутгалын цув, 18 ширхэг хамгаалалтын хувцас, 300 ширхэг бээлий хүлээлгэн өгөв.


Одоогооор УОК-т нийт 390 сая гаруй төгрөгийг иргэд, ААН байгууллагуудаас хандивлаад байгаа юм.

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян хэлэхдээ, “Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэхэд төр, засгаас хийж хэрэгжүүлж байгаа ажлыг дэмжин, сэтгэлийн хандив илгээсэн та бүхэнд баярлалаа. Бид та бүхний энэхүү сэтгэлийн хандивыг хилийн боомт болон шалган нэвтрүүлэх товчоодод үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагуудын ажилтан, алба хаагчдын ариутгал хамгаалалтын хувцас хэрэглэл, ариутгал, халдваргүйжүүлэлтэд нэн шаардлагатай зүйлсэд зарцуулах болно” гэв.


Б.Содгэрэл





Холбоотой мэдээ