Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2020-03-04 07:31:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цас орохгүй, хүйтний эрч суларна.

2020 оны 3 дугаар сарын 4-ний 8-20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшиж, Баян-өлгий, Увс, Завхан, Хөвсгөлийн хойд ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд   6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 хэм,  Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эгь-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүсийн нутгийн зүүн хэсгээр 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, говийн бүсийн нутгийн баруун хэсгээр 7-12 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 4-6 хэм хүйтэн байна.

Холбоотой мэдээ