Ямар төрлийн номууд тархины үйл ажиллагааг сайжруулдаг вэ?

Дэлхийд | Эрүүл мэнд
ayanzaya@montsame.gov.mn
2020-03-03 15:15:24


ЛОНДОН. /Daily Mail/. Сэтгэл зүйн хувьд сэдэлжүүлэх номууд бус сонгодог утга зохиолын номууд тархины үйл ажиллагааны үр дүнтэй байдлыг нэмэгдүүлдэг хэмээн “Daily Mail” сонин мэдээлсэн байна.


Сэтгэл санааны гүн хямрал, архаг өвчнөөр шаналж буй хүмүүст мэргэжилтнүүд Чарльз Диккенс, Лев Толстой, Жейн Остин нарын бүтээлийг уншиж сонирхохыг зөвлөж байна.


Сонгодог бүтээлүүдийг нь унших нь сэтгэл хөдлөлийг чөлөөлж, төсөөллийг баяжуулж, амьд байгаагаа илүү мэдрэх боломжийг хүмүүст олгодог бөгөөд энэ нь аливаа өвчин, шаналлын шинж тэмдгүүдийг намжаах өндөр магадлалтай юм хэмээн Ливерпүүлийн их сургуулийн профессор Филипп Дэвис үзэж байна. 


Урам зориг өгч, сэдэлжүүлдэг номууд дээр дурдсан шиг нөлөө үзүүлдэггүй байна. Учир нь ийм төрлийн номуудыг унших нь хүнийг гунигтай бодлоос сатаарахад нь тус болж чаддаггүй аж. 


“Мэдээлэл хайж, түүнийгээ хурдан олох нь маш энгийн зүйл бол уран зохиолын ном унших  нь өөрөө маш нарийн төвөгтэй үйл явц бөгөөд энэ үед хүний тархи ажиллаж эхэлдэг” хэмээн тэрбээр тайлбарласан байна. 

Холбоотой мэдээ