Д.Сарангэрэл: Хандивын мөнгийг зориулалтаар нь хэрэглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-03-03 12:43:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр аж ахуйн нэгж, байгууллагуудаас 140 гаруй сая төгрөгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд  гардууллаа.

Тодруулбал, Голомт банкны хамт олон 100 сая, Бичил глобус групп 33 сая, Ач анагаах ухааны их сургууль 5 сая, Хан-Уул дүүргийн ИТХ-ын ахмадуудыг төлөөлөн Д.Совдоо нар ард түмнийхээ эрүүл энхийн төлөө зүтгэж байгаа албан хаагчдад хандив  өргөсөн юм. 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, “Дэлхий нийтийг цочроосон шинэ коронавирусний халдвараас ард иргэдийг урьдчилан сэргийлэх үйлст хувь нэмрээ оруулж, нийгмийн хариуцлагаа ухамсарлан олон нийтэд үлгэр дуурайлал үзүүлж эрүүл мэндийн салбараа дэмжин бидэнд урам зориг өгч байгаад талархаж байна. Нэг ч төгрөг шамшигдуулахгүйгээр эзэнд нь хүргэх болно. Хандивын мөнгийг зориулалтаар нь хэрэглэнэ” гээд хандив өргөсөн иргэдэд Монгол Улсын Засгийн газар, эрүүл мэндийн салбарынхны өмнөөс талархлын бичиг гардуулав.

Б.Содгэрэл





Холбоотой мэдээ