Хүнс үйлдвэрлэгчид аймгийнхаа Онцгой комисст нэг сая төгрөг хандивлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-03-03 09:49:12

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Хүнсчдийн холбооноос аймгийн Онцгой комисст нэг сая төгрөг хандивлалаа.  

Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагын үүрэг оролцоо чухал байгаа юм. Энэ үед тус аймагт хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүд холбоогоороо дамжуулан ийнхүү туслалцаа үзүүллээ. Тус холбооны удирдах зөвлөл, "Тост говь" ХХК-ийн захирал Б.Анхбаяр хэлэхдээ "Хэдийгээр бид пост дээр гарч эргүүл хийхгүй байгаа ч гэсэн сэтгэл зүрх минь иргэдийнхээ эрүүл мэнд аюулгүй байдлын төлөө 

та нартай хамт байгаа шүү" гэлээ. 

Өмнөговь аймаг дахь Хүнсчдийн холбооны "Өнөд өвлөх урлахуй" ХХК, "Тост говь" ХХК, "Булган хорго" цех, "Говь хүнс" хиамны үйлдвэр, "Задат" ХХК, "Гурван манх" ХХК, "Их говийн төгөл" ХХК, "Хатан хармаг" ХХК, "Олз буян" дэлгэрэх ХХК зэрэг аж ахуйн нэгж аймгийн Онцгой комисст туслалцаа үзүүллээ. Тэд өнгөрсөн амралтын өдрүүдээр аймгийн төвийг тойрсон есөн пост дээр гарч байгаа албан хаагчдад өөрсдийнхөө үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр үйлчилсэн юм. 

Холбоотой мэдээ