Улаанбаатарт 8-10 хэм хүйтэн байна

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2020-03-02 07:23:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Дорноговь, Сүхбаатарын залгаа нутгаар ахиухан хэмжээний цас орж, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурч, говь, талын нутгаар хүчтэй салхитай байхыг онцгойлон анхааруулж байна.

2020 оны 3 дугаар сарын 2-ны 8-20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар хойноос секундэд 9-14 метр, говь, талын нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эгь-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 1-6 хэм дулаан, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч  8-10 хэм хүйтэн байна.

Холбоотой мэдээ