Амралтын өдрүүдэд нийтийн тээвэр цөөн тоогоор үйлчилнэ

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2020-02-29 12:05:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн онцгой комиссын шийдвэрийн хүрээнд коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт энэ сарын 27-ноос өөрчлөлт оруулсан.


Тодруулбал, ажлын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээний 95 чиглэл хуваарийн дагуу буюу 06:40 цагаас 22:40 цагийн хооронд үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд өглөө оройн ачаалал ихтэй цагт 700 орчим автобус, өдрийн цагаар буюу ачаалал багатай цагт үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслийн тоог бууруулан ажиллаж байна.


Харин энэ бямба, ням гарагт  08:00-22:30 цаг хүртэл 580 орчим автобус үйлчилгээнд ажиллах юм. Мөн хот орчмын ХО:4 Тэрэлж, ХО:5 Налайх, ХО:6 Өлзийт, ХО:7 Туул тосгон, ХО:9 Био комбинат, ХО:10 Эмээлт, ХО:11 Хонхор, ХО:12 Мал бордох, ХО:13 Баруун түрүү гэсэн 9 чиглэлд  амралтын өдрүүдэд өглөө 8:00-09:30,  орой 18:20-19:50 цагт үйлчлэх аж.

Холбоотой мэдээ