Улаанбурханы өвчин энэ сард нэмэгдэх хандлагатай байна

Орон нутагт | Өвөрхангай
erdenechimeg@montsame.mn
2016-04-27 08:58:44

2015 оны сүүлээр эхлэсэн улаанбурхан өвчин 4 сарын байдлаар эрс нэмэгдэх хандлагатай байна. Өвөрхангай аймгийн хэмжээнд уг өвчний оноштойгоор 900 гаруй хүн бүртгэгдсэн бөгөөд нийт өвчлөлийн 40 хувь нь өнгөрсөн 14 хоногт гарсан тул улаанбурхан өвчний дэгдэлт нэмэгдэж байна хэмээн эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

Он гарсаар 200 орчим хүн аймгийн БОЭТ-ийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлсэн бол 4 сарын 22-ны байдлаар 30 гаруй уг өвчнөөр эмнэлэгт хэвтээд байгаа аж. Өвчлөл Арвайхээр, Хархорин, Зүүнбаян-Улаан, Бат-Өлзий, Уянга сумдад түлхүү гарч, 0-35 хүртэлх насны хүүхэд, залуучууд түлхүү өртөж байгаа юм.

Улаанбурхан өвчнөөр хандагсдын тоо нэмэгдэж байгаа тул БОЭТ-д шуурхай ажлын хэсэг томилогдон ажиллаж, тасгийн тоог нэмэгдүүлэх, тэтгэвэрт гарсан эмч нарыг гэрээ байгуулан ажиллуулах зэрэг арга хэмжээг авч байгаааж.

Аймгийн Засаг даргын захирамжаар 5 сарын 1 хүртэл хорио цээрийн дэглэмийг тогтоож, олон нийтийн дунд уралдаан, тэмцээн, дугуйлан зэргийг явуулахгүй байх, РС тоглоомын үйл ажиллагааг бүрэн хаах шийдвэр гаргаад байна.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ