“Оргил Налайх” шалган нэвтрүүлэх товчоонд мэргэжлийн баг үүрэг гүйцэтгэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-02-26 00:49:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Налайх дүүргийн Онцгой комисс яаралтай хуралдаж, зарим хэсэгт түр хөл хорио тогтоогоод байна.

Одоогоор дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазараар ахлуулсан Онцгой комиссын бүрэлдэхүүн, дүүргийн шуурхай штаб 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.
Мөн Оргил Налайх” худалдааны төвийн Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд мэргэжлийн байгууллагын баг 12 хүний бүрэлдэхүүнтэй үүрэг гүйцэтгэж Улаанбаатар хот руу орсон болон гарч буй тээврийн хэрэгсэлд хяналт тавьж, иргэд зорчигчдын халуун хэмжин, зөвлөгөө өгч байна.
Мөн дүүргийн 8 хороонд гудамж талбайгаар төрийн албан хаагчид хуваарийн дагуу өдөр тутам эргүүл хийж байгаа аж.
Иймд иргэдийг шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх, эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөгөөг биелүүлэхийг тус дүүргийн ЗДТГ санууллаа.


Холбоотой мэдээ