Долоон сартай хүүхдэд яаралтай мэс заслыг орон нутагт амжилттай хийлээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-02-25 13:34:02

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар энэ  сарын 23-ны 02 цаг 10 минутад бүдүүн нарийн гэдэсний үхжиж цоорсон эмгэгтэй долоон сартай эрэгтэй хүүхэд Б-д яаралтай мэс заслыг орон нутагт амжилттай хийлээ. Мэс заслыг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Ерөнхий мэс заслын  тасгийн эрхлэгч Л.Ганбаяр эмчтэй холбогдон зөвлөгөө авч амжилттай хийсэн байна.

Мэс заслыг эмч Д.Эрдэнэбаатар ахлагчтай найман эмч сувилагчийн бүрэлдэхүүнтэй баг 3 цаг 30 минутын турш хийжээ. Өнөөдрийн байдлаар хүүхдийн биеийн байдал хүнд боловч тогтвортой эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа ажээ.  

                                  

Холбоотой мэдээ