БНСУ-аас ирэх байсан 5 иргэнийг халуунтай байсан тул саатуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2020-02-22 18:32:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны мэдээллээр БНСУ-д коронавирусний халдварын тохиолдол өнөөдөр өглөөний байдлаар 248 бүртгэгдээд байсан бол, энэ тоо 16.30 цагийн байдлаар 433 болж нэмэгджээ. 

Энэ тухай ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл, тус яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал нар өнөөдөр 17.30 цагт мэдээллээ. Тус улсаас Улаанбаатар руу нисэх гэж байсан 5 иргэнийг халуунтай байсан тул саатуулсан талаар манай талд мэдээлсэн байна.  

Манай улсад орон даяар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн тул томоохон эмнэлгүүдэд үзүүлэх дадлага, сургалт зохион байгуулж байгаа юм. Мөн хоёрдугаар эмнэлэгт 570 ортой тасгийг бэлтгэсэн. Тус эмнэлэг халдварын эрсдэл өндөр байгаа шалтгаанаар жирэмсэн ажилтнууддаа цалинтай чөлөө олгож, ээлжээс бууж буй ажилтнууддаа халуун хоолоор үйлчилж эхэлсэн байна.      

БНСУ-д "COVID-19"-ын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцож, тус улсад ажиллаж, амьдарч байгаа иргэддээ 24 цагийн турш мэргэжлийн зөвлөгөө зөвлөмжийг цахимаар болон утсаар өгч нэгдсэн мэдээллээр хангаж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.

БНСУ-аас ирэх зорчигчдод тавих эрүүл мэндийн хяналтыг чангатгаж, халдвар зеөвөрлөгдөн орж ирэх эрсдэлийг бууруулах арга хэмжээнийн талаар ярилцаж байгаа юм байна. 


Холбоотой мэдээ