ШӨХТГ байнгын бэлэн байдалд ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-02-22 11:50:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШӨХТГ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, Улсын Онцгой байдлын комисс, ОБЕГ-аас өгсөн үүрэг даалгавар, чиглэлийн дагуу байнгын бэлэн байдалд ажиллаж байна.

Тус газар Сар шинийн баярын өдрүүд буюу 2020 оны 2 дугаар сарын 24-26-нд 08:30-17:30 цагт хариуцлагатай жижүүрийг томилон ажиллуулж коронавирусний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, улс орны хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргийнхээ дагуу худалдаа үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнтэй холбоотой хууль зөрчиж буй үйлдлийн талаар мэдээлэл, санал гомдол авч ажиллаж байгаагаа мэдэгдлээ.


Сар шинийн баярын өдрүүдэд хэрэглэгчийн эрх ашиг хохирсон тохиолдолд тус газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 1284” төвийн 1800-1284 утсанд хандахыг сануулж байна. 


Холбоотой мэдээ