"Эрдэнэс Цогжавхлан" ХХК түрээслэгч нарынхаа түрээсийг чөлөөлжээ

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2020-02-19 15:12:00

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг "Эрдэнэс Цогжавхлан" ХХК түрээсийн лангуунуудаа түрээслэдэг иргэдийнхээ нэг сарын түрээсийг тэглэжээ.

Дэлхий дахиныг цочроож байгаа коронавируснээс урьдчилан сэргийлэх хөл хорионы үеэр лангуу түрээслэгч иргэдийн орлого тааруу байгаа учраас тус компани ийн шийдвэр гаргасан байна.

Нөхцөл байдлаас хамаарч ийм хүнд цаг үед түрээслэгч нараа орлоготой байлгаж хамтдаа эрсдлийг даван туулахаар ийм шийдвэр гаргасан аж. "Эрдэнэс Цогжавхлан" ХХК нь хүнсний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Өмнөговь аймгийн худалдааны томоохон байгууллага юм. 

Холбоотой мэдээ