Суманд ирж, явж байгаа иргэдийн халууныг хэмжиж, зөвлөгөө өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-02-18 20:40:15

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Онцгой комиссынхон суманд ирж, явж байгаа нийт иргэдийн халууныг хэмжиж, ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна. 

Тус сумын Цагдаагийн тасгийн мэдээлж байгаагаар сумын онцгой комиссын шийдвэрийн дагуу өглөөний 08 цагаас 23 цагийн хооронд гурван ээлжээр сумын төвөөс гадагш чиглэсэн болон дотогш нэвтэрч буй тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийж буй.

Зөвхөн өчигдөр гэхэд 60 тээврийн хэрэгсэл шалгаж 128 иргэний хөдөлгөөнд хяналт тогтоожээ. Түүнчлэн сумын ЭМТ, Онцгой байдлын ГТУА-67 дугаар ангийн алба хаагчид өөрсдийн чиг үүргийн дагуу ард иргэдийн халууныг хэмжин "COVID-19" төрлийн вирусний анхан шатны үзлэг хийж автомашин тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ.

Гурвантэс сум БНХАУ-тай хиллэдэг бөгөөд Шивээхүрэнгийн боомт үйл ажиллагаа явуулдаг юм. Одоогоор тухайн боомтын үйл ажиллагаа бүрэн зогсоод байна. 

Холбоотой мэдээ