Хөдөлмөрийн аваргуудын шагналыг ажлын байранд нь гардуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-02-18 20:45:06

Баянхонгор /МОНЦАМЭ/. Өнгөрсөн онд өөрсдийн идэвх санаачилга, хөдөлмөр бүтээлээрээ салбартаа манлайлж ажилласан иргэдийг жил бүрийн сар шинийн баяраар тодруулдаг уламжлалтай.

Энэ сарын 17-нд аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж, 2019 оны "Аймгийн хөдөлмөрийн аварга"-уудыг шалгаруулжээ.

Эрхэлсэн ажил хөдөлмөртөө тогтвортой, олон жил үр бүтээлтэй ажилласан, онцгой амжилт гаргасан, шинжлэх ухааны шинэ дэвшилтэт арга технологийг бүтээлчээр нэвтрүүлж, тодорхой үр дүнд хүрсэн, Баянхонгор аймгийнхаа хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж иргэний үүргээ үлгэр жишээчээр биелүүлсэн 20 гаруй салбарын сайчуул ийнхүү Хөдөлмөрийн аварга боллоо.

Энэ жил шинэ коронавирусний халдварын тархалтаас сэргийлэх зорилгоор олон нйитийн үйл ажиллагааг хориглосон тул  тэдний шагналыг  ажлын байранд ньгардуулахаар болжээ.

Төрийн албан хаагч

Баянцагаан сумын ЗДТГ-ын дарга М.Чинбат

Боловсролын салбар
Баянхонгор сумын 7 дугаар цэцэрлэг багш Р.Дэнсмаа
Баянхонгор сумын "Номгон" сургуулийн Технологийн багш А.Долгормаа
Баянхонгор сумын "Номундалай" сургуулийн багш Да.Уранчимэг
Эрүүл мэндийн салбар
Баянцагаан сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Т.Одонтунгалаг
Хууль, хяналтын байгууллага
Аймгийн ЗДТГ-ын Төрийн архивын тасгийн дарга В.Эрдэнэчимэг
Биеийн тамир, спортын салбар
Гурванбулаг сумын ЕБС-ийн Биеийн тамирын багш Ш.Бямба-Өлзий
Соёлын салбар
Аймгийн Хөгжимт драмын театрын Найруулагч С.Тогоомөнх
Аж үйлдвэрийн салбар
“Чандмань-Баянхонгор” ХК-ийн слесарь Ө.Отгонбаяр
“Баянхонгор-Эрчим хүч” ЦТХХК-ийн Лабораторийн эрхлэгч Т.Болдбаатар
Барилгын салбар
ГХБХБГ-ын Барилгын хэлтсийн дарга Н.Мөнхбаатар
Тээврийн салбар
“Шандас транс” ХХК-ийн жолооч Ж.Баатар
Иргэний нийгмийн байгууллага
“Өнөөгийн Баянхонгор” ТББ
Мэдээлэл, холбооны салбар
“Мэдээлэл холбоо сүлжээ” ТӨХХК-ийн техникч Д.Дамдиндорж
Үйлчилгээний ажилтан
“Гал хонгор” ХХК-ийн ресепшн Д.Мөнхгэрэл
Албан байгууллага, аж ахуйн нэгжийн дарга, эзэн
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мэндбаяр
Санхүү бүртгэлийн ажилтан
Цагдаагийн газрын Ахлах нягтлан бодогч, хошууч О.Сувд-Эрдэнэ
Эдийн засгийн салбарын /банк, даатгал/
Төрийн банкны Баянхонгор салбарын захирал Б.Батбаяр
Хэвлэл мэдээллийн салбар
Монцамэ агентлагийн орон нутаг дахь сурвалжлагч Б.Мөнхзул
Хөдөө аж ахуйн салбар
Баянлиг сум “Түмэн тэмээ” ХХК-ийн Малзүйч Р.Гэрэлбат
Байгаль орчин, цаг уурын салбар
Өлзийт сумын Байгаль хамгаалагч Д.Батжаргал
Нийгмийн хамгаалал, халамжийн салбар
ХХҮГ-ын мэргэжилтэн Х.Цэцэгээ
Хөдөлмөр, жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбар
Жаргалант сумын жижиг дунд үйлдвэрлэгч Ж.Сарантуяа

Холбоотой мэдээ