Золбин нохой устгаж байна

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-02-18 19:22:15

Увс /МОНЦАМЭ/. Баруунтуруун сумын Засаг дарга С.Лхагвасүрэн “Золбин нохой устгах” ажлын хэсэг томилон ажиллуулж байна.

Суманд золбин нохой нийтийн эзэмшлийн зам талбайд сул явж хүүхэд, хөгшид болон том хүнд гэмтэл учруулж болзошгүй байгаа аж. Иймээс байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, мал эмнэлгийн улсын байцаагч, багийн дарга нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулж, золбин нохой устгуулж байна.

“Нийтдээ 158 мянган төгрөгийн зардлаар 15 золбин нохой устгаад байна. Мөн эзэнтэй 78 нохойд гэрчилгээ захиалж, бүртгэж авсан.

Нохой тэжээж байгаа айл өрхүүдэд нохой тэжээх гарын авлага материал тарааж, холбогдох хуулийн зөвлөгөө хүргүүллээ” хэмээн Баруунтуруун сумын Засаг дарга С.Лхагвасүрэн хэлэв. 

Холбоотой мэдээ