Аяллын хөлөг онгоцон дээрх өөр 99 хүнээс коронавирус илэрчээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2020-02-17 19:24:09

ТОКИО. /Kyodo/. Японы Канагава мужийн Ёкохама хотын ойролцоо хөл хорионд орсон “Diamond Princess” аяллын хөлөг онгоцон дээрх өөр 99 хүнээс шинэ төрлийн коронавирусний халдвар илэрсэн талаар тус улсын Эрүүл мэндийн яам даваа гарагт мэдээлжээ.


"Коронавирусний шинжилгээний хариу нь эерэг гарсан хүмүүсийн 85 нь зорчигч, 14 нь хөлгийн багийн гишүүн бөгөөд тэдний дундаас 19 хүний биеийн байдал хүнд байна" гэж Эрүүл мэндийн яамны мэдэгдэлд тэмдэглэжээ.


Ингэснээр “Diamond Princess” хөлөг онгоцон дээр коронавирусний халдвар авсан хүний тоо 454 болж, Японд бүртгэгдсэн коронавирусний халдварын тохиолдлын тоо 513 хүрчээ.


“Хөлөг онгоцны тавцан дээр авч хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийн үр дүн хангалтгүй байж магадгүй бөгөөд вирус хэрхэн тархаж буйг судлах шаардлагатай байна” гэж Эрүүл мэндийн яамны төлөөлөгчид мэдээлсэн байна.


Diamond Princess” хөлөг онгоцон дээр байгаа хүмүүсээс коронавирусний шинжилгээг үргэлжлүүлэн авсаар байгаа бөгөөд хариу нь сөрөг гарсан хүмүүсийг энэ долоо хоногийн баасан гарагт буулгахаар төлөвлөж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ