Онцгой байдлын албанд автомашин, техник хэрэгслийн дэмжлэг, туслалцаа үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-02-17 10:39:42

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд ажиллах үеэрээ тус сумын Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцлаа.

Засгийн газрын 2018 оны 114 дүгээр тогтоолоор байгуулагдсан тус анги 25 алба хаагчтай Цагаан-Уул, Цэцэрлэг, Бүрэнтогтох, Баянзүрх суманд гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

Цагаан-Уул сум 6000 гаруй хүн амтай. Иргэдээс ахуйн гал түймэр, автомашинтай цасанд суух, шуурганд уруудах зэрэг эрэн хайх ажиллагааны дуудлага зонхилон ирдэг аж.

Гал унтраах үндсэн болон шуурхай албаны зургаан автомашинтай тус ангийн барилга хуучин дезиль станцын обьект бөгөөд алба хаагчид сум, орон нутгийн дэмжлэг, өөрсдийн нөөц бололцоог ашиглан сэргээн засварлаж, барилгыг хоёр давхарлан өрөө тасалгааг нэмж, дулаанд холбох, автомашины грааш барих зэрэг тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийсэн байна.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин  онцгой байдлын ажлыг үнэлж аймаг, орон нутгийн удирдлага болон алба хаагчдад баяр хүргэж, амжилт хүсээд автомашин, техник хэрэгслийн дэмжлэг, туслалцаа үзүүлнэ гэж мэдэгдэв. Мөн аймгийн Засаг дарга Л.Ганболд тус ангийн үйл ажиллагаанд таван сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо

Холбоотой мэдээ