Хүүхэд харах үйлчилгээнд 100 гаруй хүүхэд хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-04-25 17:41:21

Энэ оноос хэрэгжиж буй "Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль"-нд есөн сумын 105 хүүхэд хамрагдаж байна.

ХГБХХ-ийн мэдээлж буйгаар аймгийн хэмжээнд хуваарилагдсан 13,9 тэрбум төгрөгийн санхүүжилтийн хүрээнд эхний ээлжинд 292 хүүхэд хамруулахаар төлөвлөснөөс Зуунмодод 53, үлдсэн нь бусад сумдад байгаа аж.

Цаашид санхүүжилт нэмэгдвэл сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй 1000 гаруй  хүүхдийг дээрх хуульд  хамруулна.  

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ