Улаангомд утаа тортог бууруулах төхөөрөмж суурилуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын дэмжлэгтэйгээр Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны санхүүжилтээр Улаангом сумын Дулааны 2-р станц ТӨХК-ийн 1, 2-р зууханд утаа тортог бууруулах төхөөрөмжийг суурилуулж дууслаа.
Утаа бууруулах төхөөрөмж суурилуулах ажлыг БНХАУ-ын “Кан Мэй Хуан Бао” ХХК
гүйцэтгэж, улсын
комисст хүлээлгэн өглөө.
Орон нутгийн иргэд эрүүл,
аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилтын хүрээнд БОАЖЯ-ны Орчны бохирдлыг бууруулах Үндэсний
хорооны бодлого төлөвлөлтөд нийтдээ 4 аймгийн дулааны станцад шүүлтүүр суулгах
ажлыг төлөвлөсөн
бөгөөд эхний ажлыг Увс
аймагт хийжээ. Ингэснээр сүүлийн үед утаа тортогтой байсан Улаангом
хотын агаар цэвэр тунгалаг болоод байна.
- Энд төхөөрөмж суурилуулахын өмнө, суурилуулах явцад, төхөөрөмж суурилуулсны дараах зургуудыг орууллаа.Төхөөрөмж суурилуулахаас өмнө
- Төхөөрөмж суурилуулах явцад
- Төхөөрөмж суурилуулсаны дараа.