Хонконг коронавирустэй тэмцэхэд Хятадад 143 сая ам.долларын тусламж үзүүлжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-02-12 13:05:35

БЭЭЖИН. /TASS/. “COVID-2019” вирустэй тэмцэхэд Хонконгийн олон нийтийн зүгээс эх газрын Хятадад 1 тэрбум юанийн /143 сая гаруй ам.доллар/ санхүүгийн тусламж үзүүллээ гэж “China Daily” сонин мэдээлжээ.


Тус сонинд мэдээлснээр, энэхүү тусламжийн 13 орчим хувийг Хонконгийн оршин суугчид БНХАУ-ын засаг захиргааны онцгой тус бүс дэх Хятадын төв засгийн газрын хэлтсээр дамжуулан шилжүүлсэн байна. Санхүүжилтийн зохих хэсгийг Хятадын Улаан загалмайд шилжүүлэн өгөх бөгөөд хэрэгцээтэй бүс нутгуудад хуваарилах ёстой байна.


Коронавирустэй тэмцэхэд их хэмжээний мөнгө хандивласан Хонконгийн байгууллагуудын дотор Ли Кашины сан, үл хөдлөх хөрөнгийн салбарын томоохон компани болох “Shimao Property” байгаа ажээ. Түүнчлэн Хонконгийн спортын болон олон нийтийн олон байгууллага сэтгэл санаагаар хамт гэдгээ илэрхийлжээ.


Статистикийн албан ёсны мэдээллээр, Хонконгт коронавирусний халдвар авсан хүний тоо 49 болж нэмэгдэж, нэг хүн нас баржээ.

Холбоотой мэдээ