Коронавирустэй тэмцэхэд 10 тэрбум гаруй ам.долларыг зарцуулна

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2020-02-10 10:37:39

МОСКВА. /TASS/. Шинэ коронавирустэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор БНХАУ-ын эрх баригчид 71.85 тэрбум юань буюу 10.3 тэрбум ам.долларыг зарцуулна. Энэ тухай БНХАУ-ын Сангийн яам мэдэгджээ.


2 дугаар сарын 8-ны байдлаар манай улс коронавирустэй тэмцэхэд 31.55 юаныг зарцуулсан хэмээн БНХАУ-ын Сангийн сайд Лю Кунь мэдэгдэн байна. Шаардлагатай үед санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлэхийн тулд хүчин чармайлт тавьж байгааг тэрбээр цохон тэмдэглэжээ.


Түүнчлэн өвчний тархалтын нөхцөл байдал улс орны макро эдийн засгийн үйл ажиллагаанд нөлөөлж, Хаврын баярыг тохиолдуулсан амралтын дараа жижиг дунд үйлдвэрлэлүүдэд бэрхшээл тулгарч болзошгүй байгаа тул эдийн засгийг тогтвортой байлгахын тулд яам хичээж ажиллахаа цохон дурджээ. 

Холбоотой мэдээ