Цэргийн бүртгэл нийслэлд 95.3 хувьтай дуусав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-02-10 12:20:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл хотод цэргийн бүртгэл 95.3 хувьтай дууссан талаар Цэргийн бүртгэлийн ажлын хэсгээс өнөөдөр мэдээллээ. 

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу энэ оны нэгдүгээр сарын 20-ноос 2 дугаар сарын 7-ныг дуустал явагдсан энэ удаагийн цэргийн бүртгэлд төрийн 709 албан хаагч, хэсгийн 1605 ахлагч, нийт 2314 албан хаагч ажиллажээ. Цэргийн бүртгэл:

  • Баянгол дүүрэгт 91.8 хувь, 
  • Баянзүрх дүүрэгт 97.4 хувь,
  • Сонгинохайрхан дүүрэгт 95.2 хувь,
  • Чингэлтэйд 95.2 хувь,
  • Сүхбаатар дүрэгт 96.2 хувь,
  • Хан-Уулд 94.6 хувь,
  • Налайхад 95.9 хувь, 
  • Багануурт 97.6 хувь, 
  • Багахангай дүүрэгт 98:3 хувьтай өндөрлөв. 


Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг энэ оны 3 дугаар сарын 5-15-нд дүүргүүдийн цэргийн штабт торгуульгүй бүртгэнэ.


Халдварт өвчин гарч Нийслэлийн Засаг даргын захирамжаар хорио тогтоосонтой холбогдуулан цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг энэ оны 3 дугаар сарын 5-15-нд буюу хорио цээрийн хугацаа дууссан хойно дүүргүүдийн цэргийн штабт торгуульгүй бүртгэх юм байна. 


Холбоотой мэдээ