Он гарсаар 213 хүний амийг авран хамгаалжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2020-02-07 15:32:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оны эхний нэг сарын байдлаар улсын хэмжээнд гарсан 385 удаагийн аюулт үзэгдэл, ослын тохиолдолд 14 хүн амиа алдаж 123 толгой мал, амьтан хорогдож 1.4 тэрбум төгрөгийн бодит хохирол учирсан байна гэж ОБЕГ мэдээллээ.

Аврах, хор уршгийг арилгахад Онцгой байдлын байгууллагын болон бусад байгууллага, орон нутгийн нийт 2616 хүн 536 техник хэрэгсэлтэй ажиллаж 213 хүний амь нас, 7.0 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Харин гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд  онцгой  байдлын  байгууллага  болон  орон  нутгаас  19.1  сая  төгрөг  зарцуулсан байна.

Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад гамшиг, аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоо 711, эд хөрөнгө 19.1 тэрбум төгрөгөөр тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Тээврийн хэрэгслийн 7 дуудлагад 41 хүн 10 техник хэрэгсэлтэй ажиллаж, автомашин, техник хэрэгслийн эд ангид хавчуулагдсан 6 хүнийг аварч, 2 цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.  Цогцос  гаргах  9 дуудлагаар нийт 50 хүн 9 техник хэрэгсэлтэй ажиллажээ.

2020 оны нэгдүгээр сарын байдлаар аюулт үзэгдэл, ослын улмаас 14 хүн нас баржээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 2 /1.7 хувь/-аар өссөн байна. Нийт нас барсан 14 хүний 12 нь эрэгтэй, тэдний 93 хувь нь обьектын гал түймэр, 7 хувь нь бичил уурхайн осолд өртжээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад, обьектын гал түймэрт өртөж нас барсан хүний тоо 63 хувиар өсөж бичил уурхайн осолд өртөж нас барсан хүн 4 дахин буурсан байна.

Холбоотой мэдээ