“Disney+” үйлчилгээний хэрэглэгчдийн тоо нэмэгдсээр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-02-05 13:50:32

НЬЮ-ЙОРК. /AP/. АНУ-ын Disney компанийн “Disney+” стриминг үйлчилгээний хэрэглэгчдийн тоо гурван сар орчмын хугацаанд ойролцоогоор 29 саяд хүрчээ. Телевизийн үзэгчдийн тоо буурч, стриминг үйлчилгээний хэрэглэгчид нэмэгдэх төлөвтэй байгаа үед “Disney” компанийн хувьд сайн эхлэл болсныг уг тоон үзүүлэлт харуулжээ. 


Урьдчилан тооцоолж байсны дагуу шинэ үйлчилгээ нэвтрүүлснээр зардал ихээхэн нэмэгдэж, үүний улмаас “Disney” компанийн өнгөрсөн оны сүүлийн улирлын орлого 23 хувиар буурчээ. 2019 оны 11 дүгээр сард үйлчилгээнд нэвтэрсэн Disney+” платформ нь “Netflix”, “Amazon Prime” зэрэг стриминг үйлчилгээтэй өрсөлдөж эхэлсэн байна.


2024 он гэхэд дэлхий даяар 60-90 сая хэрэглэгчийг татах шаардлагатай хэмээн “Disney”-ийн мэргэжилтнүүд тооцоолжээ. “Disney+” стриминг үйлчилгээг ашиглан “Star Wars” цуврал киноны шинэ анги тэргүүтэй “Disney” компанийн олон уран бүтээлийг агуулсан каталогоос дуртай киногоо сонгон үзэх боломжтой юм. 

Холбоотой мэдээ