Хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-02-05 12:01:00
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймаг дахь Төрийн аудитын газар аймгийн Прокурорын газартай 2020 онд хамтран ажиллах “Санамж бичиг” байгууллаа.

Энэхүү санамж бичгийн хүрээнд Прокурорын тухай хууль, Төрийн аудитын тухай хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж, тус аймаг дахь Төрийн аудитын газраас аудит хийсэн байгууллагуудынхаа зөрчлийг арилгуулахаар тавьсан акт, албан шаардлага, зөвлөмжийг хуулийн хугацаанд хэрэгжүүлэхэд хамтран ажиллах юм.

Хэрэв төсөвт байгууллагууд Төрийн аудитын газраас тавьсан акт, албан шаардлага, зөвлөмжийг хуулийн хугацаанд хэрэгжүүлээгүй бол буруутай этгээдэд хариуцлага тооцох бөгөөд ингэж хамтран ажилласнаар төрийн албаны ажлын хариуцлага сахилга батыг сайжруулж, хууль зөрчсөн аливаа үйлдэл, үйл ажиллагааг таслан зогсоож, холбогдох хууль, журмын хэрэгжилтийг хангуулах ач холбогдолтой аж.

Дээрх хоёр байгууллага өнгөрсөн онд мөн хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг байгуулан ажиллаж, тодорхой үр дүнд хүрсэн гэдгээ мэдэгдсэн юм.  

Холбоотой мэдээ