БНАСАУ амны хаалтын үйлдвэрлэлээ нэмэгдүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-02-05 11:31:39

ПЁНЬЯН. /Yonhap/. БНХАУ тэргүүтэй олон улс оронд шинэ төрлийн коронавирусний халдвар хурдацтай тархаж буйтай холбогдуулан ард иргэд, эмнэлгийн ажилтнуудынхаа аюулгүй байдлыг баталгаажуулах үүднээс БНАСАУ амны хаалтын үйлдвэрлэлээ нэмэгдүүлсэн гэж тус улсын олон нийтийн хэвлэлийн мэдээллийн хэрэгслүүд лхагва гарагт мэдээлжээ.


БНАСАУ-д коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдээгүй хэдий ч уг вирусээр үүсгэгддэг уушгины хатгалгаа өвчнөөс сэргийлэх зорилгоор урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа юм. БНАСАУ-ын эрх баригч намын “Rodong Sinmun” сонинд нийтэлсэн “Шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлцгээе” нийтлэлд дурдсанаар, Пёньян хот дахь үйлдвэрүүд амны хаалтын үйлдвэрлэлээ ихээхэн нэмэгдүүлсэн ажээ.


"Ард иргэдийн өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангахын тулд өдөр тутам олон арван мянган амны хаалтыг үйлдвэрлэж байна" гэж дээрх нийтлэлд тэмдэглэжээ. БНАСАУ-д коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдээгүй гэж “Rodong Sinmun” сонин мэдээлсэн боловч тус улсын зүүн өмнөд бүс нутагт сэжигтэй тохиолдлууд илэрсэн хэмээн нийтэлсэн байна. 

Холбоотой мэдээ