Энэ онд 73 нэр төрлийн бараа, ажил үйлчилгээний тендер зарлана

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-02-04 16:57:03

Сүхбаатар /МОНЦАМЭ/. 2020 онд Сүхбаатар аймгийн хэмжээнд худалдан авах бараа, ажил үйлчилгээний төлөвлөгөө гарчээ. Энэ онд урьдчилсан байдлаар 73 нэр төрлийн 13,5 тэрбум төгрөгийн өртөг бүхий бараа, ажил үйлчилгээний тендер зарлагдах юм байна.

Орон нутгийн төсвөөр барих шинэ бүтээн байгуулалтын ажил энэ жил байхгүй. Нийтийн тээврийн үйлчилгээг эхлүүлэх ажлын хүрээнд эко автобус худалдан авах, сумын төвүүдийн тохижилт, гэрэлтүүлэг, Баруун-Урт сумын ундны ус цэвэршүүлэх тоног төхөөрөмж, шугам сүлжээний цогц шинэчлэл, гудамж нийтийн эзэмшлийн зам талбайн камержуулалт, хоёр төрлийн чиглэлд хатуу хучилттай замын ажил, зарим суманд хог зөөврийн машин худалдан авах зэрэг ажил хийнэ. Одоогоор 966 сая төгрөгийн өртөг бүхий зорилтот бүлгийн өрхүүдэд хүнсний эрхийн бичиг олгох,  нэгдсэн эмнэлгийн цахилгааны засвар гэх мэт ажлуудын тендер зарлагдаад байна гэх мэдээллийг Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажил хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Батболд өглөө.

Өнгөрөгч 2019 онд тус аймгийн хэмжээнд 38 нэр төрлийн бараа ажил үйлчилгээний ажил хийх төлөвлөгөө батлагджээ. Заасан хугацаанд бүх тендер зарлагдаж, ажлууд 90 орчим хувьтай биелсэн байна. 

Холбоотой мэдээ