Говь-Алтай аймагт шинээр барих барилга байгууламжуудыг танилцууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-01-31 15:54:09

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Говь-Алтай аймгийн төв болон зарим суманд шинээр барих барилга байгууламжуудыг ЗДТГ-аас олон нийтэд танилцууллаа. 


Тэдгээрийг танилцуулбал, Алтай хотод 3500 хүний суудалтай Цэнгэлдэх хүрээлэн, Ахмадын сувилал, Цагдаагийн газрын барилга барих бол сумдад Алтай хот-Тайшир чиглэлийн 45 км хатуу хучилттай авто зам, Ээвийн гүүр, Төгрөг, Халиун, Шарга суманд Эрүүл мэндийн төв, Тайширын УЦС-аас аймгийн төв рүү 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, Цогт сумаас Баянтоорой баг руу 15 кВ-ын Цахилгаан дамжуулах агаарын шугам татах зэрэг томоохон ажлууд хэрэгжихээр тусгагдсан байна.

Тус аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж нэгдүгээр сарын 24-ний өдөр төсвийн ерөнхийлөн захирагч болон барилга хот байгуулалт, зам тээвэр, эрчим хүч гэх мэт салбарын сайд нартай 2020 онд хамтран ажиллах гэрээ байгуулж гарын үсэг зурлаа. Ингэснээр 2020 оны Төсвийн тухай хуульд заасан урсгал болон хөрөнгө оруулалтын ажлын санхүүжилт хэрэгжих эрх үүсэх юм.


Холбоотой мэдээ