Шинэ төрлийн коронавирусээр халдварласан хүний тоо 7711 болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-01-30 12:37:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 30-ны 10:00 цагийн байдлаар, шинэ коронавирусийн халдвар авсан хүний тоо 7711-т хүрч 170 хүн нас бараад байна. Харин 124 хүн эдгэрчээ хэмээн Эрүүл мэндийн яам өнөөдрийн ээлжит мэдээллийнхээ үеэр танилцууллаа.


Харин өчигдөр буюу 2020 оны нэгдүгээр сарын 29-ний 12:00 цагийн байдлаар, шинэ коронавируст халдвараар 132 хүн нас барж, 103 хүн эдгэрч халдвар авсан хүний тоо 6030 байсан юм. 

Иймд ЭМЯ-наас гараа тогтмол савандаж угаах, амны хаалт зүүх, өвчлөл бүртгэгдсэн улс оронд зорчихгүй байхыг анхааруулж байна.

 

Холбоотой мэдээ