Томуугийн өвчлөл өмнөх долоо хоногоос 0.06 хувь нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-01-29 10:38:52

Ховд /МОНЦАМЭ/. Томуу, томуу төст өвчний талаар Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас тодруулав.  

Энэ оны нэгдүгээр сарын 20-26-ны өдөр буюу 7 хоногийн нэгдсэн мэдээгээр Ховд аймгийн хэмжээнд амбулаториор 6712 хүн үйлчлүүлсэн. Үүний 811 тохиолдол нь томуу, томуу төст өвчин гэж оношлогджээ. Үүнээс 84 иргэн амьсгалын замын хүнд халдвараар өвчилсөн байна.

Түргэн тусламжийн 253 дуудлага ирсэн. Үүний 70 нь томуу, томуу төст өвчний дуудлага байсан аж.

Амбулаторийн нийт үзлэгийн 12.08 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Энэ нь өмнөх долоо хоногоос 0.06 хувь, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна гэж албаны эх сурвалж онцоллоо.

 

Холбоотой мэдээ