Газар хөдлөлтийн улмаас Завхан суманд ямар нэгэн хохирол учраагүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-01-27 17:49:41

Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 26-нд Завхан суманд 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Тодруулбал, тус  сумын төвөөс баруун хойд зүгт, 29 км-ийн зайд оршдог Хармагт багийн нутаг Хар толгой хэмээх газарт өглөөний 9:38 цагийн орчимд 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл Завхан сумын иргэдэд мэдрэгдсэн бөгөөд харин ямар нэгэн хохирол учраагүй байна.

“Эзгүй, хөдөө хээр талд газар хөдлөлийн чичирхийлэл төдийлөн хүчтэй мэдрэгдэхгүй байсан. Бас байшин барилга байхгүй болохоор ямар нэгэн гарз хохирол манай сумын ард иргэд, малчдад учраагүй” хэмээн тус сумын Засаг дарга Б.Пүрэвгончиг мэдээлэл өглөө. 

Холбоотой мэдээ