Хүүхдэд зориулан "Гэрэлтүүл" төсөл эхлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2020-01-27 18:27:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Цацрах эгшиг" НҮТББ нь урлаг болон мэдлэгээр дамжуулан ирээдүйн эерэг иргэнийг төлөвшүүлэх зорилготой хүүхдэд чиглэсэн  “Гэрэлтүүл” төсөл хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд "Гэрэлтүүл,  харанхуйгаас цааш гялбаа руу" өдөрлөг энэ сарын 25-нд "Улаанбаатар" чуулгын байранд боллоо.

"Нийгмийн сэтгэлзүйд урлагаар нөлөөлөн унтарсан нэгнээ асааж гэрэлтүүлье" уриатайгаар сэтгэл гутралын эсрэг хөдөлгөөнийг эхлүүлэх зорилгын хүрээнд тус өдөрлөгийг зохион байгуулсан байна. Өдөрлөг нь архидан согтуурах, мансуурахгүй байхыг сурталчилснаараа онцлог байв. Өдөрлөгөөр  амьд хөгжмийн хамтлагууд, соло уран бүтээлчид тэр дундаа рэппэрүүд ая дуугаа хүргэж, зураач, гэрэл зурагчид үзэсгэлэн гаргажээ. Мөн  контемпорари арт буюу орчин үеийн урлагийн төрлүүдийн төлөөлөл болох пост драма, үйлдлийн урлагийн уран бүтээлчид үзэгчиддээ шинэлэг өнгө аясыг мэдрүүлэх тоглолт хийсэн байна.  Урлагийн тоглолтод Нисванис, Хараацай зэрэг хамтлагууд оролцсон байна. Уран зураг, гэрэл зургийн үзэсгэлэнд залуу уран бүтээлч Ж.Ариунтуяа, гэрэл зурагчин Н. Инжинаш,  Б.Ананд нар уран бүтээлээ дэлгэжээ.


Холбоотой мэдээ