Амны хаалт тогтмол хэрэглэхийг зөвлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-01-27 11:26:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Онцгой комисс, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн Эрүүл мэндийн газраас иргэд, олон нийтэд шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг хүргэж байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрүүл мэндийн байгууллагууд салбарын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа бөгөөд мэргэжлийн байгууллагаас гаргасан дараах зөвлөмжийг дагахыг иргэдэд сануулав. Үүнд:

 Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх;

 Ханиах, найтаах үедээ ам хамраа таглах, амны алчуур хэрэглэх;

 Мах, өндгийг гүйцэд болгож идэх;

 Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр байхаас зайлсхийх;

 Мал, тэжээвэр болон зэрлэг амьтантай хүрэлцэхгүй байх;

 Шүүрхий мах, махан бүтээгдэхүүн идэхгүй байх;

 Түүхий ус уухгүй байх;

 Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг сайтар буцалгаж хэрэглэх;

 Арьс, салстаа гэмтээхгүй байх;

 Мал, амьтны зах, аж ахуйгаар орохгүй байх;

 Халдварын эрсдэлтэй бүс нутагт аль болох зорчихгүй, зочин урихгүй байх;

 Хүн ихээр цугларсан газарт аль болох очихгүй байх;

 Зэрлэг амьтдын мах, эд эрхтэнг хүнсэнд хэрэглэхгүй байх;

 Нус, цэрээ ил задгай хаяхгүй байх.

 


Холбоотой мэдээ