Шинэ вирусний халдварын улмаас нас барсан дөрөв дэх тохиолдол бүртгэгдлээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-01-21 08:13:02

БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод шинэ төрлийн “2019-nCoV” короновирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгааны улмаас дахин нэг хүн нас баржээ. 


Үхань хотын эрүүл мэндийн хорооны албан ёсны цахим хуудсанд мэдээлснээр, нас барсан дөрөв дэх өвчтөн 89 настай эрэгтэй бөгөөд түүнд нэгдүгээр сарын 13-нд шинэ вирусний халдварын шинж тэмдэг илэрсэн аж. Уг эрэгтэй тав хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 18-нд биеийнх нь байдал маш хүнд эмнэлэгт хүргэгдэж, нэгдүгээр сарын 19-нд орон нутгийн цагаар 23 цаг 39 минутад нас баржээ.


Одоогийн байдлаар Үхань хотын эмнэлэгт шинэ төрлийн коронавирус илсэрсэн 169 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тэдний 35-ынх нь биеийн байдал хүнд байна гэж хотын эрүүл мэндийн хороо мэдээлэв.


Шинэ төрлийн вирус нь хүнээс хүнд халдварладаг болохыг БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн асуудал хариуцсан улсын хороо даваа гарагт нотолсон байна.


Холбоотой мэдээ