Өртөг ихтэй тусламж үйлчилгээг 8145 өвчтөнд үзүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-01-20 16:49:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Гуравдугаар төв эмнэлэг 2019 онд нийт 14 төрлийн өртөг ихтэй мэс заслын тусламж үйлчилгээг 28 хоногтой нярайгаас 92 нас хүртэлх 8145 өвчтөнд үзүүлжээ.

Ийнхүү эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн 30 гаруй хувийг тус эмнэлэг хариуцан гүйцэтгэсэн байна. Энэхүү тусламж үйлчилгээний үр дүнд иргэд оношилгоо, эмчилгээний зорилгоор гадаад улсад зайлшгүй шаардлагаар явах мөнгөн урсгалыг эрс багасгаж, иргэдийн эрүүл мэндээс хамааралтай санхүүгийн дарамт, хүндрэлийг багасгаж байгааг албаныхан хэллээ. 


Холбоотой мэдээ