БНСУ-ын Үндэсний шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн Ерөнхий захирлыг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-09-23 10:29:48

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат энэ сарын 22-нд Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн Ерөнхий захирал, доктор профессор Жүүнг Сеок Сео тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд хоёр улсын Шүүхийн шинжилгээний байгууллагын бүх талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, шинжилгээний шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, албан хаагчдыг давтан сургах, мэргэшүүлэх асуудлыг харилцан ярилцаж, санал солилцлоо.

Уулзалтад БНСУ-ын Үндэсний шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн Захиргаа болон дэмжлэг үзүүлэх хэлтсийн дарга Ким Сун Жи, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал, цагдаагийн хурандаа Х.Өлзийбаяр болон албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд