БНХАУ, Мьянмар хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-01-18 20:41:34

НЕЙПИДО. /Xinhua/. БНХАУ-ын дарга Си Жиньпин, Мьянмар улсын Төрийн зөвлөх Аун Сан Су Чи нар хамтын ирээдүйг цогцлоох чиглэлд хамтран ажиллаж, хоёр талын харилцааг шинэ түвшинд гаргахаар тохиролцжээ.


Талууд Мьянмарын нийслэл Нейпидо хотноо бямба гарагт албан ёсны хэлэлцээ хийх үеэрээ дээрх тохиролцоонд хүрчээ. БНХАУ-ын даргыг Мьянмарт айлчлах хугацаанд талууд дэд бүтэц тэргүүтэй олон салбарыг хамарсан 30 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан байна.


БНХАУ-Мьянмар дипломат харилцаа тогтоосны 70 жилийг ойг тохиолдуулан Си Жиньпин Мьянмарт хоёр өдрийн төрийн айлчлал хийжээ. Си Жиньпин он гарснаас хойш хийж буй анхны айлчлалаа Мьянмараас эхлүүлсэн бөгөөд БНХАУ-ын дарга 19 жилийн дараа тус улсад айлчилж буй нь энэ ажээ. 

Холбоотой мэдээ