Азийн хөгжлийн банкны шинэ тэргүүн үүрэгт ажилдаа оржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-01-17 15:07:26

МАНИЛА. /Xinhua/. Азийн хөгжлийн банкны /АХБ/ шинэ тэргүүн Масацүкү Асакава баасан гарагаас эхлэн үүрэгт ажилдаа оржээ. Тэрбээр Филиппиний нийслэл Манила хотод төвтэй тус банкны 10 дахь тэргүүн болж байна.


М.Асакава энэ сарын 16-нд албан тушаалаасаа огцорсон Такэхико Накаогийн халааг авж байгаа юм. "АХБ-ны тэргүүний үүргийг гүйцэтгэхээр болсон нь миний хувьд нэр төрийн хэрэг бөгөөд цаашид 68 гишүүн оронтой нягт хамтран ажиллах болно" гэж М.Асакава хэлжээ.


АХБ-ны мэдээлснээр, М.Асакава Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагад /OECD/ олон жил ажилласан бөгөөд 2011-2016 онд тус байгууллагын Санхүүгийн асуудал хариуцсан хорооны тэргүүний албыг хашсан байна. 

Холбоотой мэдээ