Хонконгийн хамгийн том худалдааны төв нээгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРХОНКОНГ /СЯНГАН/.
/TASS/.
Хэт давруу үзэлт жагсагчдын 11 дүгээр сарын 12-нд явуулсан
эвдэн сүйтгэх ажиллагааны улмаас сүйдсэн Хонконгийн хамгийн том “Festival
Walk” худалдааны цогцолбор эргэн нээгджээ. Эвдэн
сүйтгэх ажиллагааны дараа тус цогцолборт томоохон хэмжээний засварын ажил хийгдсэн
байна.
Хоёр сарын өмнө эвдэн сүйтгэх үйл ажиллагаанд өртсөн энэхүү худалдааны
цогцолборт нийт 220 орчим дэлгүүр, зоогийн газруудаас гадна брэндийн
дэлгүүрүүд, мөсөн талбай, кинотеатр байдаг байна. Нүүрээ халхалсан
эсэргүүцэгчид тухайн үед худалдааны төвийн шилийг хагалж, шатамхай бодис бүхий
лонх шидэж байсан аж.
Орон нутгийн эрх баригчид сэжигтнүүдийг эх газрын Хятад руу шилжүүлэн өгөх
тухай хуулийн төслийг батлахыг зорьж байсныг эсэргүүцсэн жагсаал цуглаан
Хонконгт өнгөрсөн зунаас дэгдэж эхэлсэн юм. Хуулийн төслийг эргүүлэн татсан
хэдий ч сөрөг хүчний дэмжигчдээс бүрдсэн залуус засгийн газрыг эсэргүүцсэн
жагсаал цуглааныг үргэлжлүүлсээр байсан. 10 дугаар сарын дундуур нөхцөл
байдал хэвийн болж, тайван жагсаал цуглаан хийх болсон юм.