“Хүрээ” амаржих газрыг Гавьяат эмч О.Должинсүрэнгийн нэрэмжит болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-01-15 15:39:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар “Журамд өөрчлөлт оруулах", “Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланч”-д нэр дэвшүүлэх тухай, “Хөшөө дурсгал, хүндэтгэлийн самбар байршуулах, шилжүүлэх тухай”, “Нэрэмжит болгох тухай”, “Төрийн шагналд тодорхойлж, уламжлах” тухай асуудлыг хэлэлцэв.


Хурлаар, Төр, нийгмийн зүтгэлтэн, Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Баатарын Чадраагийн мэндэлсний 80 жилийн ойд зориулсан дурсгал хүндэтгэлийн самбарыг ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн II байрны хойд хананд байршуулахыг дэмжиж, “Хүрээ” амаржих газрыг Монгол Улсын Гавьяат эмч Осорбазарын Должинсүрэнгийн нэрэмжит болгохоор тогтов.


БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн тогтоолоор 1959 онд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт анх дөрвөн ортой төрөх тасаг нээсэн нь нийслэлийн Хүрээ амаржих газрын суурь болжээ. Харин өдгөө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нөхөн үржихүйн насны нийт 68 мянга гаруй хүнд эх барих, эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг үзүүлж буй юм.

Холбоотой мэдээ