Орчуулагчид Европын Холбооны тэтгэлгээр Брюссельд сурна

Монголын мэдээ | Нийгэм
nandintsetseg@montsame.gov.mn
2020-01-14 09:26:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бельгийн Брюссель хотноо англи хэлтэй синхрон орчуулагчдыг мэргэшүүлэх тэтгэлэгт сургалтад бүртгэж эхэллээ. Европын Холбооноос санхүүжүүлж буй тус сургалт энэ оны 7-11 дүгээр сард үргэлжлэх юм.

Сургалтын бүртгэл энэ сарын 19-ний өдрийн 20 цаг хүртэл явагдах бөгөөд нийт бүртгүүлэгчдээс хоёр шатны шалгаруулалтаар 6 хүнд тэтгэлэг олгоно. Тэтгэлэгт сургалтын төлбөр, амьдрах зардал, замын зардал зэрэг багтах аж. 


Монгол Улсын иргэдэд зориулсан таван сарын хугацаатай энэхүү сургалтад хамрагдахын тулд монгол, англи хэлээр өргөн хүрээнд хөөрөлдөх чадвартай, англи хэлний ярианы ахисан түвшний мэдлэгтэй байх шаардлагатай. Түүнчлэн Монгол Улсын гадаад харилцаа, ЕХ-ны улсуудын нийгэм, эдийн засаг, түүх, соёлын талаар мэдээлэлтэй, англи хэлээр ярьдаг улсад суралцаж, ажиллаж байсан бол давуу тал болох аж.


 Сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Холбоотой мэдээ