“Умардын урсгал-2”-ын эсрэг хориг арга хэмжээг дэмжихгүй байгаагаа илэрхийлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-13 12:13:42

МОСКВА. /TASS/. Манай улсын эрх баригчид “Умардын урсгал-2”-ын эсрэг хориг арга хэмжээг дэмжихгүй байгаа бөгөөд тус төслийг арилжааны гэж үзэж байна хэмээн Германы канцлер Ангела Меркель ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.


“Умардын урсгал-2” төслийг бид хэлэлцсэн. Энэхүү төсөл нь Европын эрх зүйн зохицуулалтын шинэчилсэн найруулгын хүрээнд хуулийн хүчин төгөлдөр болж байгаа тул бид үүнийг бүрэн дуусгах ёстой” хэмээн А.Меркель ярьжээ.


 Түүнчлэн АНУ-ын нутаг дэвсгэрээс гадуурх хориг арга хэмжээг буруу гэж үзэж байгаагаа тэрбээр илэрхийлсэн байна. "Хий нийлүүлэлтийн асуудалд ОХУ-аас дан хараат байдлыг олж харахгүй байна. Дан ОХУ-аас хараат байдалд биднийг орж байна гэж үзэж байгаа бол Герман болон бусад улс “Умардын урсгал”-аас ашиг олох бөгөөд хий нийлүүлэлтийг төрөлжүүлэх сонирхолтой байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй. Энэ бол чухал төсөл” хэмээн тэрбээр мэдэгджээ.  

Холбоотой мэдээ