Томуугаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-01-11 11:57:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас амьсгалын замын цочмог халдвар, томуугийн В хүрээний вирусын дэгдэлтийн үед эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг дагаж, томуугийн халдвараас сэргийлэхийг зөвлөж байна.

1. Амны хаалт буюу маскыг гадуур явах, эмнэлгээр үйлчлүүлэх бүртээ хэрэглэх (ханиадтай бол заавал хэрэглэж хэвших)

2. Бага насны хүүхдийг гадуур авч явахгүй байх, олон нийтийн болон хүн ихээр цугларсан газарт очихоос зайлсхийх

3. 6 сар хүртэлх нялх хүүхэдтэй айлд зочлохгүй байх, зочин хүлээж авахгүй байх, бага насны хүүхдийг гадны хүнд үнсүүлэхгүй байх

4. Хүүхэд асрахын өмнө заавал гараа угаах

5. Дархлаагаа дэмжих (даарахгүй байх, илчлэг чанартай хоол идэх, дулаан хувцаслах, дасгал хөдөлгөөн хийх)

6. Халуун аарц, аньс, чацаргана, нэрс уух

6. Гэртээ орж ирэхдээ ам, хамар, хоолойгоо давс, содтой уусмалаар зайлах, гараа савандаж угаах

7. Цэвэр агаарт гарах

Холбоотой мэдээ