Үндсэн хуулийн барилдаанд сумын заан Ө.Батсуурь түрүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь/МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн ИТХ-аас Монгол Улсад ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ойд зориулж сумын цолтой болон залуу бөхчүүдийн нээлттэй барилдааныг энэ оны нэгдүгээр сарын 10-нд Сайншанд хотод зохион байгууллаа.
Дорноговь, Говь-Сүмбэр, Дундговь, Хэнтий, Сүхбаатар, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Булган, Увс, Баян-Өлгий аймгийн ийт 48 бөх дөрвөн зоонд хуваагдан барилдсан. Зоо тус бүрээс шалгарсан гурав, нийт 12 шигшээ бөх тойргоор барилдахад Архангай аймгийн Тариат сумын заан Ѳ.Батсуурь 10 даваа, нэг унаатай түрүүлэв.
Үзүүрт Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат, сумын заан Х.Зээбүргэд есөн даваа, хоёр унаатай, их шөвөгт Увс аймгийн Хяргас сумын харьяат, сумын заан З.Бумбаяр, Архангай аймгийн Цэнхэр сумын заан Х.Очирхуяг нар шалгарав.
Уран мэхт бөхөөр Өвөрхангай аймгийн сумын заан С.Баттөмөр, уран барилдаант бөхөөр Өвөрхангай аймгийн сумын заан Ж.Сангидансран, өсвөрийн түрүү бөхөөр Алтанширээ сумын өсвөрийн бөх Б.Санжаадамба тус тус шалгарлаа.
Бөхийн барилдааныг Үндсэн хууль батлахад Дорноговь аймгаас сонгогдон оролцож байсан ардын их хурлын депутат Б.Нямдорж, Ц.Дэмид болон бөх сонирхогч ард иргэд үзэж сонирхов.
Найраагүй, хүнд сурталгүй, үзэгчдээ хүндэлсэн, сонирхолтой, уран хурц сайхан барилдаан боллоо хэмээн бөх сонирхогчдын төлөөлөл ярив.